Ирээдүйн тээврийн хэрэгсэл гэх нисдэг автомашиныг турших явцад Словак улсад осолджээ. Словакийн гал унтраах албаны мэдээллээс үзэхэд автомашин 300 м өндөрт нисч явахдаа эвдэрсэн байна. Нисгэгч шүхрийн системээ ажиллуулсны хүчинд машинтайгаа цуг газардахдаа бага зэрэг гэмтсэн боловч амьд үлдсэн гэнэ. “Аэромобил 3” нэртэй шинэ загварыг турших явцад зохион бүтээгч Штефан Кляйню жолоодож байжээ. Штефан Кляйн шинэ бүтээлээ 2013 онд анх олон нийтэд танилцуулсан. Шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нь засмал замаар ердийн автомашины нэгэн адил явж, далавчаа дэлгэснийхээ дараа агаарт хөөрч, 700 км/ц хүртэл хурдлах боломжтой. Зохион бүтээгчийн байгуулсан компани машиныг олон улсын хэд хэдэн үзэсгэлэнгийн үеэр танилцуулж, олон нийтийн анхааралд өртсөн байна. Шинэ загварын аэромобилийг 2017 оноос худалдаанд гаргахаар төлөвлөжээ.
Төстэй мэдээлэл
“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ
Бүх нийтийн биеийн тамир, бодибилдинг, фитнесийн спортыг хөгжүүлэх, эрүүл чийрэг бие бялдрын хөгжлийг төлөвшүүлэх зорилготой “Anuxai’s fitness” шоу төслийн гуравдугаар улирал өнөөдөр эхэлж байна. Реалити шоу...
8 Үзсэн
Үлээвэр хөгжимд зориулсан шилдэг бүтээлээр хөгжмийн зохиолч Д.Сайханбаярын “Эргэх ертөнц” сюит шалгарлаа
Монгол Улсад Цэргийн үлээвэр хөгжим үүссэний 110 жилийн ойг тохиолдуулан, үлээвэр хөгжимд зориулсан шилдэг бүтээл шалгаруулах уралдаан Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд” чуулгын байранд маш амжилттай болж өнгөрлөө...
9 Үзсэн
ӨМӨӨРХӨЛ: Г.Сайханбаярыг өшөө ч харлуулна
Өнгөрсөн хугацаанд Г.Сайханбаярыг зүсэн зүйлээр харлуулсаар ирсэн. Арван жилийн сурагч байх үед нь эх орны алс хил дээр гарсан хэргийг ч хүртэл тохох гэж улайрч байсныг бүгдээрээ харсан. 1970, 80, 90, 2000, 2010 оны үед...
8 Үзсэн