
Хайрын баяр тохиож байгаатай уялдуулан хамгийн хурдан, хамгийн хялбар, төсөр аргаар хамгийн амттай бялуу хийх аргыг танилцуулъя.
-
1

Шоколадтай жигнэмэгийг бутлаж ширхэглээд хайлуулсан масло эсвэл цөцгий хийж зуурна.
-
2

Та бидний сайн мэдэх Кит кат шоколадыг савны хана дагуу өрнө. Зуурмагийг савны ёроолд жигд тарааж байрлуулна. Дээрээс нь өөрийн сонгосон зайрмагийг жигд тарааж түрхэнэ. Хамгийн дээр нь кремээр бүрээрэй.
-
3

Ингээд бялууг M&M үрлэн чихэр, шоколадны үйрмэг зэргээр чимэглээд идэх хүртлээ хөргөгчинд байлгах хэрэгтэй.
-
4

Мөн сүүтэй, хуруун жигнэмэг ашиглаж дээрх аргаар өөр өнгийн бялуу хийж жимс жимсгэнээр чимэглэж болно.
-
5

Бялууг илүү барьцалдуулахын тулд гадуур нь туузаар ороож чимэглэж өгөөрэй.
-
6

Хайртдаа таалагдахуйц чимэглээрэй.
-
7

Энгийн даруухан чимэглэж бас болох юм.
-
8

Сайхан баярлаарай.
Эх сурвалж: www.1000jor.mn


